Алдарт дуучин Бейонсе болон Pepsi
Дуу хөгжмийн жилийг тохиолдуулан Бейонсе болон Pepsi компани хоёр хамтран сурталчилгааны зураг авалт хийсэн байна. Энэ сурталчилгаа нь "Live for Now" гэсэн уриатай юм байна. Зураг авалтанд Беойнсе өөрийн хуучны дууг бүжигтэйн хамт бүжиглэж хуучнаа дурсаж, өөрийн уран бүтээлийн түүхийг өгүүлэх бөгөөд энэ нь түүний "Grown Woman" хөтөлбөр болж байгаа гэнэ. Ингээд Pepsi болон Бейонсе нар шүтэн бишригчидээ ийнхүү баярлуулах нь...



Бейонсе болон Pepsi нар 10 жилийн турш хамтран ажиллаж байгаа гэнэ. Pepsi компани 10 жилийн хугацаанд маш олон алдарт одуудтай хамтран нэлээд сурталчилгааг хийсэн байна.




Энэ хөтөлбөрийн хүрээнд Бейонсе болон Pepsi хамтран “Толь” (Mirrors) хэмээх зураг авалтыг хийж байгаа юм байна. Хамтран ажиллагсад түүхийн хуудсаа сөхөж, өмнөх амьдрал руугаа хэсэгхэн хугацаанд ч гэсэн орсон юм байна. Бейонсе өөрийн хуучны дуунуудаа болон бүжгээ бүжиглэж, хуучны хувцаснуудаа өмсөж өнгөрсөн амьдралаа нэг сөхжээ. Энэ нь түүний удахгүй тавих тоглолтын их суурь болсон нь мэдээж.
“Энэ төсөлд хамтран ажиллахад надад маш таатай байсан. Яг л цаг хугацааг хойшлуулан, тэр үедээ очсон мэт санагдаж байлаа. Хуучин хувцаснуудаа өмсөж үзэхэд үнэхээр их сэтгэл хөдөлж байсан шүү” -хэмээн дуучин бүсгүй ярьжээ.
Бейонсе болон Pepsi нар 10 жилийн турш хамтран ажиллаж байгаа гэнэ. Pepsi компани 10 жилийн хугацаанд маш олон алдарт одуудтай хамтран нэлээд сурталчилгааг хийсэн байна.
“Бидний урианд тохирох дуучин Бейонсегоос өөр үгүй. Тэрээр үргэлж олны анхаарлын төвд байж, орчин үеийн залуусын амьдралын нэгээхэн хэсэг яах аргагүй мөн” -хэмээн PepsiCo Global Beverages-ын захирал Брэд Жейкман (Brad Jakeman) хэлжээ. Энэ сурталчилгаа бидний хамтын ажиллагааны зөвхөн эхний шат. Цаашид бид дэлхийн шоу болох “The Mrs. Carter Show“-д олны анхаарлыг татах талаар ажиллах бөгөөд шүтэн бишригчидийнхээ сэтгэл ханамжинд нийцүүлэх болно гэжээ.
Category: PHOTO