BILLBOARD MUSIC AWARDS 2013 ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Mngtv | 7:40 PM |

“Billboard Music Awards 2013 шилдгүүд тодорлоо
Дуу хөгжмийн шилдгүүдийг нэгэн дор цуглуулдаг “Billboard Music Awards 2013” Лас-Вегас хотноо боллоо. Трэйси Морганы хөтөлсөн энэ удаагийн наадам 30 гаруй номинациар шилдгүүдээ тодруулснаас дуучин Тейллор  Свифт, Жастин Бибер, Рианна, “One Direction”,  “Maroon 5”, Мадонна, Ники Минаж нарын дэлхийн хөгжим сонирхогчдын танил одод гол номинацийн эзнээр тодорсон байна. Энэ удаагийн наадамд Өмнөд Солонгосын рэппэр PSY тэргүүтэй Азийн уран бүтээлчид мөн өрсөлдсөнөөрөө онцлог болжээ. Ингээд Наадмын гол гол номинацциудыг танилцуулъя:
Шилдэг эмэгтэй дуучин - Тейллор Свифт
Шилдэг “Digital Songs” дуучин – Тейллор Свифт
Шилдэг “Duo” хамтлаг - One Direction
Шилдэг “Radio Songs” дуучин - Рианна
Шилдэг аялан тоглолт хийсэн дуучин - Мадонна
Шилдэг “Social” дуучин - Жастин Бибер
Шилдэг поп уран бүтээлч - One Direction
Шилдэг “R&B” дуучин - Рианна
Шилдэг рэп дуучин - Ники Минаж
Шилдэг каунтри дуучин -Тейллор Свифт
Шилдэг “Dance” дуучин - Мадонна
Шилдэг поп цомог - Адель, “21”
Шилдэг “R&B” цомог - Рианна “Unapologetic”  тус тус шилдгээр тодорчээ.

Category:

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.