Монгол Улс, архидалтын дүр зураг
Хасах 40 хэмийн хүйтэн тачигнах нийслэлийн халуун усны түгээгүүрээс холгүйхэн, шугам хоолойн дэргэд дулаацах гэсэндээ хэдэн хүн цугласны зарим нь горьдлого тасарсан харцаа хиртсэн зовхиороо нуунгаа архи залгилна. Гэрэл зурагчин Микель Аристреги (MikelAristregi) нь Азийн орнуудын дэд соёлыг судалсан сүүлийн цуврал зураг авалтаа Монголын нийслэл Улаанбаатарт хийж, орон гэргүйчүүдийн аж амьдралыг тусгажээ.
“Буцаад сайхан амьдралаа эхлүүлэх боломж эдгээр хүмүүст тун ойрхон байгаа мэт, гагцхүү зөв замруу жаахан л хэлбийвэл”- гэж гэрэл зурагчин дурьджээ.
2. Доор үзүүлсэн нүхнүүдийн нэгээр спирт буулгана. Нүх, хонгилууд бол гудамжны, архичдын өвлийн ганц оромж юм.
5. Сүхбаатарын талбайн ойролцоох гудамжныхны орогнодог траншейны нүхэн дотор нэгэн эмэгтэй тамхилж байна. Тэр энэ нүхэнд нөхөртэйгөө хамт амьдрана.
6. Нохойны хөлдүү цогцос нь хэрээнүүдийн “найрлах” газар
7. Бид оройгоор хэсэг орон гэргүй хүмүүсийг цуглуулсан юм.
8. Аюурзана болон эхнэрийнх нь дагавар охин Тамирбулган нар Циркийн ойролцоох хоосон контейнер дотор.
10. Гэр оронгүй хоёр залуу ноцолдож байна. Нэг нь 14 настай. Жаахан л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол тэд Аристреги болон орчуулагч хоёрлуу хэзээд халдахад бэлэн байсан гэж тэр дурсжээ.
11. Сүхбаатарын талбайн ойролцоох траншейны нүхнээсээ цухуйж, архи авч ирэхийг хүлээж байгаа эмэгтэй.
12. Тамирбулган, Аюурзана хоёрын зургийг дарж байхад эхэндээ тэр хавь нам жим байснаа, аажмаар улам олон хүн цуглав.
13. Ихэнхи нь хамтрагчуудаа олжээ. Гэхдээ зарим нь хүйтэнд ганцаараа үлдсэн байна.
14. Сүхээ, эхнэр Мөнгөөгийн хамт. Тэд Хятадаас оруулж ирсэн найруулсан архи зардаг.
15. Зэргэлдээх Баянгол дүүргийн айлуудын амьдрал. Зурагчин олон хүнд туслахаас гадна бодит байдлыг илчлэхээс татгалздаггүй нэгэн билээ.
16. Улаанбаатар хот, Panorama (Photo by Микель Аристреги).
18. Улаанбаатарын наркологийн нэгдсэн эмнэлэг болон сэтгэлзүйн эрүүл мэндийн төв.
19. Эрдэнэбаатар шүүхийн шийдвэрийн дагуу архины хамаарлаас гаргах 6 сарын албадан эмчилгээнд явахаар болжээ.
20. Энэ эмэгтэйг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээ зогсоохгүй бол хүүхдээс нь тусгаарлах болохыг шүүгчид сануулжээ. Яаралтай эмчилгээнд ороод, тэрээр 6-24 сар болох ёстой.
21. Хотын гудман дахь орон гэргүй согтуучуудын тоог Улаанбаатарын захиргаа цөөлөхийн тулд ажиллаж байна. Гэрэл зурагчин нэгэн согтуу этгээдэд тусалж, эмнэлэгт хүргэжээ.
22. Согтуу эмэгтэй Баянгол дүүргийн цагдаагийн нэгдсэн камерт хоригдож байна. Монгол даяар эрүүлжүүлэх зорилгоор ашигладаг хамгийн том газар бол энэ юм.
Category: PHOTO