Архинд живүүлэх арга технологи

Mngtv | 2:27 PM |

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”... 

/баримтат кинонаас хэсэгчлэн орчуулав/ 
Түүхэн бодит баримтуудаас үзвэл архидан согтуурах нь Оросын ард түмний онцлог шинж байгаагүй юм. Оросын “водка” гэж ухуулан сурталчилдаг эд бол огтхон ч Оросын “бүтээл” биш ээ. XIV зуунд Генуягийн худалдаачид хамгийн анх усан үзмийн спиртийг Орос уруу оруулж ирсэн юм. Тэгээд оросууд энэ харь газрын “урьд өмнө үзэгдээгүй идээ”-г ууж хэрэглэх боломжгүй гэж хүлээн авсанд тэд маш их гайхаж байсан гэдэг... 
Гадаадын энэ худалдаачид Орост архи оруулж ирж худалдаж ашиг олох оролдлогуудаа орхиогүй бөгөөд бараг 50 жилийн дараа дахин Московийд оруулж ирж идэр залуухан хаан Василий II-ийн ордныхонд өргөн барьсан байна. Гэвч Орост тэдний энэ ундааг нь дахин үнэлж ойшоогоогүй бөгөөд үүнийг нь гагцхүү хүн эмнэх ханд бэлтгэхэд л тэгээд заавал шингэлсэн хэлбэрээр нь хэрэглэж болох юм байна гэж тогтсон байжээ. XVIII зуун гартал харийн энэ согтууруулах ундааг жирийн ардуудад зөвхөн уушийн газруудад л худалдахыг тэдэнд зөвшөөрсөн байсан юм. Ийм уушийн газрууд нэг хотод нэг л байсан ба Христос мэндэлсэн өдөр, Дмитрийн бямба гариг ба Гэгээн долоо хоног гэх мэт зөвхөн тусгай тогтоосон баярын өдрүүдэд л худалдаалахыг зөвшөөрсөн байсан юм. Үүнээс өөр өдрүүдэд архи уусан хүнийг ташуурдан гэсгээж тэрбайтугай шоронд хийнэ гэсэн хууль үйлчилж байсан ажээ. Архидан согтуурах нь оросын ард түмний дунд ичгүүртэй гутамшигт хэрэгт тооцогдож байсан байна. 
Спиртийн ундааны жилийн хэрэглээ янз бүрийн улсуудад (нэг хүнд ноогдох штофын тоо)  1910 оны хэвлэлд гарсан байдлаар!!! 
 Штоф (герман хэлээр Stof) буюу том жүнз буюу аяга гэсэн үг.  1 штоф = 1/10 хувин = 1,2299 литр 
Архидан согтуурах энэ “моод”-ыг Орос оронд “өөрчлөн шинэчлэгч” нэр авсан I Петр хаан Европоос тамхи татах, харь газрын элдэв хувцас хунартай хамт оруулж ирсэн юм. I Петрээс эхлэн архидан согтуурах энэ үзэгдэл манай эрх баригчдын нэг төрлийн “бодлого” нь болон хувирсан юм. XIX зууны сүүлчээр судлаач эрдэмтэд АНУ ба Европын хамгийн том улс орнуудыг жишээ болгон авч уусан архи согтууруулах ундааг нь нэг хүнд ноогдох хэмжээгээр нь хооронд нь харьцуулж үзсэн байдаг. Тэгэхэд Орос орон Франц, Англи, Герман ба АНУ зэрэг бусад орнуудаас энэ үзүүлэлтээрээ хамаагүй хол хойно хоцорч хамгийн сүүлчийн байранд орж байсан юм. 
Архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа түвшинг дараахи байдлаар тооцож гаргадаг. Нэг жилд борлуулсан бүх архи, согтууруулах ундааны нийлбэрийг 100% спирт үрүү шилжүүлэн тооцож дараа нь бүх хүн амынхаа тоонд хуваадаг. Ингэж нэг жилд нэг хүнд ноогдох ийм спиртийн тоо хэмжээг гаргадаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм хэмжүүрийг боловсруулж гаргасан байдаг.
  •        3 литр хүртэл хэрэглэж байгаа бол доогуур түвшин гэж тооцдог байна.
  •        4-5 литрийг дунд түвшинд тооцдог.
  •        8 литрээс илүү байгаа бол энэ улс үндэстний генетикийн сүйрэл, мөхөл эхэлсэн гэж үздэг байна
XX зууны эхэнд Орост улс нэг хүнд 3 литр орчим ийм үнэмлэхүй алкоголь ноогдож байсан байна. Тэр үед Орост 18 нас хүртэлх бүх залуучуудын 95 гаруй хувь, эмэгтэйчүүдийн 90 хувь, эрэгтэйчүүдийн 47 хувь нь архиОГТ хэрэглэдэггүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэд үнэмлэхүй эрүүл амьдардаг байжээ. Гэвч хүн амыг архинд оруулах явдал аажмаар нэмэгдэж байсан ба 1913 он гэхэд бараг 5 литр болсон байна. Тэр үед Төрийн Думд ба хэвлэлүүдэд тэр үеийн улсын төсвийг “Согтуу төсөв” гэж ил тод нэрлэж бичиж тухайн үеийн эрх баригчдыг ард түмнээ зорилготойгоор архинд оруулж байна гэж шүүмжилж буруутгаж байсан юм.
Санхүүгийн гэмт хэргүүд, ажил дээр элдэв гэмтлүүд авах, ажил таслах зэрэг архидалтай холбоотой нийгмийн үзэгдлүүд их гарах болсон байлаа. Гэвч хамгийн гол нь энэ архидалт үндэстний эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн юм. Энэ үед улс орон даяар “Архины эсрэг” олон түмний хөдөлгөөн их хүчтэй гарч ирж архи, согтууруулах ундаанд маш хатуу хязгаарлалт тогтоохыг уриалж тэмцэж байсан юм. Тэдний дунд эзэн хааны гэр бүлийн гишүүд, хааны ойрын хүмүүс байсан нь сонирхолтой. Их тайж Константин Константинович “Архигүйчүүдын холбоо”-ны дарга нь байсан юм. Энэ холбоонд орон даяар байгуулагдсан асар олон тоооны архигүйчүүдийн нийгэмлэгүүд багтаж байжээ. Эдгээр нийгэмлэгүүдэд багш, эмч нар, шинжлэх ухааны ажилтнууд мөн мэдээжийн хэрэг жирийн ажилчид ба тариачид элсэн орж тэмцэж байлаа. 
Гэвч энэхүү нийгмийн дундаас үүссэн архины эсрэг кампанит ажлын эсрэг гадаад ба дотоодын хүчирхэг хүчнүүд сөрөн зогсож байжээ. 
Бүүр 1911 онд томоохон аж үйлдвэрийн эзэн, барон Гинзбург (германы оросжсон еврей) “ би энэ улсын дарсны мухлагуудад архи дарс нийлүүлж аж үйлдвэрийн хэмжээнд спирт нэрж байгаа. Эндээс би алтны уурхайнуудаасаа олж байгаагаас ч илүү (!) их алт олж байгаа. Ийм учраас энэ ундаануудыг оросуудад худалдан борлуулж байгааг цаашид хадгалж байх мөн оросын олон нийтийн санал бодол гэгчийн нүдэнд ямар ч үнээр хамаагүй үүнийг зөвтгөж байх хэрэгтэй байна” гэж нутаг нэгт хамсаатнуудынхаа дунд илэрхий зарлаж байсан ажээ.
Ингэж архи, дарс борлуулж ашиг хонжоо унагаж байсан "харийн" наймаачид архи, дарс уух нь сайн гэдэг “шинжлэх ухааны үндэслэл”-ийг хүртэл гаргаж ирэхийг оролдож байсан юм! Тэд үүнд их мөнгө хаяж “өдөрт нэг аяга - 250 грамм водка хэрэглэж байх нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй” гэдэг дүгнэлт гаргуулахаар хэсэг “эрдэмтдийн судалгааг” хүртэл санхүүжүүлж байсан ажээ. Гэвч иймэрхүү “судалгаандаа” тэр үеийн хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтдийг далдуур худалдан авч татан оролцуулах гэсэн оролдлогууд нь бүтэлгүйдсэн юм. 
Нэрт эрдэмтэн, академикч Павловт ийм санал тавихад нь тэрээр сонингоортэдэнд хандаж нээлттэй захидлаар хариуг нь өгсөн юм. 
Архи хэрэглэх нь хоргүй гэдэг дүгнэлт тэдэнд гаргаж өгөхийг цорын ганц зорилгоо болгон тавьж байгаа энэ институт нь шударгаар хэлэх юм бол шинжлэх ухааны институт гэж тооцогдох мөн нэрлэгдэх эрх байхгүй юм. Ийм учраас улсын мөнгө хөрөнгө, манай хүн амын эрүүл мэнд ба оросын шинжлэх ухааны нэр хүндийг эрхэмлэн хайрлаж байгаа бүх хүмүүс ийм нэртэй институт байгуулахынх нь эсрэг дуу хоолойгоо өргөх үүрэгтэй гэж би бодож байна”.               И. П. Павлов 
Ингэж өргөн олон түмэн эсэргүүцсний үр дүнд 1915 он гэхэд л архигүй эрүүл саруул аж төрөх ёс ялалтанд хүрч нэг хүнд тэр үед 0,2 литр ноогдох болтлоо буурсан юм. Оросын орон нутгийн захиргаанууд сая нэг юм өөрийн нутаг дэвсгэр дээрээ архи үйлдвэрлэх, худалдаалахыг хориглох эрхтэй болцгоосон байсан юм. Энэ бүхний үр дүн нь Орос орны хувьд зүгээр л гайхамшиг байсан ажээ. Хэдийгээр олон эрчүүдийг Дэлхийн I дайнд цэрэгт татаж байсан боловч улс орон даяар аж үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн бүтээмжүүд огцом дээшилж ажил таслах явдал эрс буурсан юм. Үйлдвэрлэлүүд дээр ч гэмтэл авах явдлууд огцом буурч мөн согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал бараг алга болсон билээ. 
Ингээд 1923 оны 8-р сарын 23 хүртэл (Октябрийн төрийн эргэлт - Иргэний дайны дараа!) Орос орон “эрүүл саруул” байсаар байсан юм. Тэр үед Оросын засгийн эрхэнд гарсан байсан Троцкий (жинхэнэ нэр нь Лейба Давид Бронштейн гэдэг энэ еврей тэргүүтэй большевик цагаачид 1917 оны 4-р сард АНУ-аас Канадаар дамжин  усан онгоцоор Орост ирж Октябрийн төрийн эргэлт - хувьсгалыг гардан хийсэн түүхтэй!) тэргүүтэй зөвлөлтийн коммунист большевик удирдагчид спиртийн төрлийн бүх хязгаарлалтуудыг зориуд бүрэн устгах хүртэл Орос орон “эрүүл саруул” улс байсан юм. 
Эдгээр коммунист большевик удирдагчдын 80-90% нь оросжсон гэхдээ голдуу АНУ, Европт цагаачлан амьдарч байсан еврей мэргэжлийн хувьсгалчид(!) - хор найруулагчид байсан юм !!! 
Ингэж бүх хязгаарлалтуудыг устгасан хэдий ч 2 жилийн дараа, 1925 онд архи дарс хэрэглээний түвшин 1 литр орчим байсан байна. Өнгөрсөн “эрүүл саруул” 10 жилийн хугацаанд алкоголь хэрэглэх нь ямар ч утга учир байхгүй юм байна гэдгийг харж өссөн бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирсэн байлаа.
Дэлхийн II дайны өмнөхөн, 1940 онд архи дарс хэрэглээний түвшин 2 литрт хүрсэн байв. Агуу их эх орны дайн (Дэлхийн II дайн)-ы үеэр архины хэрэглээнэг хүнд гэж тооцвол нэг жилд 1 литрээс доош орсон байсан юм. Өнгөрсөн тэр "эрүүл саруул" 10-хан жил хойч үеүдийн төлөө агуу их ач буяныг бүтээсэн байсан юм. Дэлхийн II дайны дийлэнх хүнд ачааг чухамдаа оросын цэрэг дайчид үүрч гарсан ба тэд дайснуудаасаа илүү эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай байсан нь ийм учиртай билээ. Энэ дайнд эрүүл саруул Орос оронд төрж өссөн тэр үеийнхэн агуу их ялалт байгуулсан билээ. 
Ингээд 1950-иад оны дунд хүртэл Орос улс Европын хамгийн “эрүүл” орон хэвээр байсан юм. Тэр үед зөвлөлтийн 1 иргэн хэрэв цэвэр спиртэнд шилжүүлж тооцох юм бол 1 англи хүнээс 3 дахин, 1 америк хүнээс 7 дахин бага, 1 франц хүнээс 10 дахин бага ууж байсан билээ. Өнөөдрийн хүртэл эдгээр орнууд илүү их уусаар байгаа билээ... 
Тэгвэл өнөөгийн энэ архидалт согтуурал хаанаас гарч ирсэн хэрэг вэ? 
1950-иад оны дундаас (хожим агуу гүтгэгч гэж нэр авсан Н. Хрущевын үеэс гэсэн үг) улс төсвөө “согтуу” мөнгөөр - архины борлуулалтаас бүрдүүлж эхэлсэн юм. Энэ “согтуу” төсвийн мөнгөөр эргээд архи, дарсны үйлдвэрүүд, уушийн газруудыг байгуулж тэр үеийн бүр кинонуудаар хүртэл дамжуулан сурталчилж эхэлсэн юм. Энэ бүхний үр дүнд 1965 он гэхэд алкоголь хэрэглээний түвшин 5 орчим литр болсон байсан ба 1980-аад он гэхэд нэг хүнд 11 литр спирт нэг хүнд ноогдож байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг жилд нэг хүнд 55 шил архи ноогдох болсон гэсэн үг юм. Архи, дарсны борлуулалтаас асар их мөнгө төсөвт орж байсан ба 15 копейка өөрийн өртөгтэйгөөр үйлдвэрээс гарч байсан 1 шил архийг 3 рубль 65 копейкаар борлуулж байсан юм... (улс орны толгойд увайгүй нэг урвагч байхад л юунд хүргэдгийг хүн төрөлхтний түүх олон удаа баталсан билээ)
Архины аймшигт сөрөг нөлөө 
Үр тогтохоос 3 сарын өмнө өмнө эцгийнх нь уусан 1 аяга шар айраг ньирээдүйн үр хүүхдийнх нь оюуны хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөлдөг байна. Гэвч эрэгтэй хүн архи, шар айраг уухаа больбол 3 сарын дараа үрийн шингэн нь бүрэн сэргэн төлждөг, эрүүл саруул хойч үе удмаа үлдээх боломжтой болдог байна.
Ямар ч эмэгтэй хүний өндгөвчинд “хүний төрөлхтний алтан нөөц ” гэж нэрлэж болох нэг нөөц – олон өндгөн эсүүд байдаг. Энэ өндгөн эсүүд нь энэ эмэгтэйг эхээс төрөхөөс нь өмнө, эхийн хэвлийд байх нь бүрэлддэг байна. Энэ бол хүний бие доторхи хамгийн удаан амьдардаг эсүүд юм. Энэ өндгөн эсүүдийг ганцхан этилийн спирт л эвдэн сүйтгэж чаддаг ажээ. Архи, шар айраг доторхи этилийн спирт нь хамгийн сайн уусгагч учир өндгөн эсийн ханыг нэвтэлж өндгөн эсийн зарим хэсгүүдийг нь гэмтээдэг. Ийм эсээр үр тогтсон хүүхэд гажиг хөгжилтэй төрөх нь элбэг байна. Эмэгтэй хүн нэг аяга согтууруулах ундаа уух нь ийм магадлалыг олон дахин их болгодог байна. 
Эмэгтэй хүн архи, дарс уух нь Орост эртнээс нааш хатуу хориотой байсаар ирсэн юм. 1984 оноос эхэлсэн архитай тэмцэх хөтөлбөрийн үр дүнд 1986 он гэхэд 11-ээс 4 литр болж буурч үүний ачаар аж үйлдвэрлэлийн бүтээмжүүд огцом дээшилж хүн амын амьдралын түвшин тогтворжиж төрөлтийн тоо ихсэж Орос улс орон сая нэг юм амьсгаа авч эхэлсэн байдаг. 
Гэвч энэ бүхнийг байнга гаднаас нь турхирч санхүүжүүлж нүд салгалгүй анхааралтай ажиглаж ирсэн дайсан нь болох Барууны хүн амын 1 ч хувь хүрэхгүй тусгай ихэс дээдэс - банкирууд, тэдний гар хөл улстөрчид, хөлсний аналитикчид нь ЗХУ-ын ийм шийдвэртэй алхамуудын эсрэг ээлжит ямар хор найруулахаа бодож эхэлсэн байна.
Ингээд АНУ-ын эдийн засгийн аналитикчид нь ерөнхийлөгч Рональд Рейган (Холливудын жүжигчин асан)-даа илтгэх хуудас бичиж тэнд ЗХУ өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд бидэнтэй байнга зэвсэгээр уралдахаас өөр аргагүй болж байгаа учир эдийн засаг нь ихээхэн туйлдаж сульдсан байгаа, тэгээд одоо төсөв нь газрын тосны үнээс маш их хамаардаг болчихоод байна” гэж илтгэсэн байсан юм. Мөн цэргийн аналитикчид ч “ЗХУ бидний тавьсан “Афганистан” урхинд орчихоод гарч чадахгүй байна”гэж илтгэсэн байдаг... 
Ингээд АНУ Саудын Аравид орчин үеийн зэр зэвсэг нийлүүлье гэж амласныхаа хариуд газрын тосны энэ хаант улсыг олборлолтоо нэмэгдүүлж ингэснээрээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг шалдаа буутал нь унагах хэрэгтэй байна гэж ятгаж дөнгөсөн юм. Ийм тусгай ажиллагааны үр дүнд үүнээс хойш 5-хан сарын дотор, 1986 оны хавар гэхэд газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 30 ам.доллараас 12 ам.доллар болтлоо унасан билээ.

Газрын тосны өндөр үнээр баримжаалж төсвөө тооцоолсон байсан ЗХУ ноцтой хүнд байдалтай тулгарсан юм. Улс оронд барааны хомсдол эхэлж засгийн газрын гишүүд улс орны алтны нөөц хайлж байгаа тухай, хүн амын дунд дүргүйцэл нэмэгдэж байгаа тухай илтгэж байв. Ингээд Горбачёв (комбайнчнаас эвлэлээр дамжин намын өндөрлөгт гарсан хүн) төсөвт бага зэрэг орлого оруулах, дэлгүүрийн лангууг зарим хомсдсон байсан бараагаар хангахын тулд1988 онд өөрийн ард түмнийг архиар угжиж эхлэх, эндээс мөнгө олж төсвөө нөхөх шийдвэр гаргасан юм. 
Гэвч энэ арга хэмжээ нь улс орныг авраагүй ба үүнийг ашиглаж урвагчид ЗХУ-ыг тараан хаясан юм. Ельцин засгийн эрхэнд гарснаар хөлчүүрхсэн ард түмний хамар дороос нь хувьчлалын элдэв зальт схэмүүдээр улсын үндсэн гол хөрөнгүүд, активуудыг залилан булаан авсан юм. Одоо архины бүх үйлдвэрүүд жүүд голдуу хувийнхны гарт очсон юм. Ингээд энэ хувийн эздийн захиалгаар, тэдний мөнгөөр хийх болсон ТВ-ийн рекламууд, кинонууд дотроос архи дарсыг сурталчилж бараг л манай үндэстний уламжлал байсан мэт ухуулж ятгаж эхэлсэн юм. 1996 онд архины хэрэглээ бүр 16 литр болж улс орон даяар ажилгүй болсон хүмүүс, архинд орсон хүмүүс, хараа хяналтгүй хүүхдүүд олноор гарч ирсэн билээ...
Гэвч энэ хугацаанд оросууд Баруунаас жишээлбэл, Англи, Францаас бол бага ууж байсан юм... 
Жич: Тэнд амьдардаг, тэдний амьдралын гүнд байдаг бол (!) монголчууд ч бас энэ үнэн бодит байдлыг эрхбиш батлах биз ээ... Баасан гаригийн орой Лондоны пабууд, Парижийн дарсны мухлагуудыг, үдэш оройхон гудамж талбайнуудыг нь нэг саначихаарай...

Category: ,

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.