Их аварга Хаагийд чадах бүхнээрээ туслалаа
Олны танил эрхмүүд дундаас нийгмийн идэвхи хамгийн сайтай хүн бол Асашёорюү Дагвадорж билээ. " Ice top" хамтлагийн дуучин Хаагийн нойр булчирхайн хорт хавдар туссан учир биеийн байдал хүнд байгаа талаар бид өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл их аварга маань Хаагийд өөрийнөө чадах бүхнээр харамгүй туслаж байгаа гэнэ. Өөрийн "Асашёорюү" сангаасаа 2000 доллар хандив болгосон бөгөөд Япон явах виз болон бүх батлан даалтыг нь өөрийн нэрээр гаргаж өгчээ. Үүгээр ч зогсохгүй сэтгэлийн халуун дулаан үгсээр түүнд эдгэрээд ирэх, амьдрах урам зориг хайрлаж байгаа гэнэ. Харин дуучин Хаагий маргааш арлын Япон орныг зориж хагалгаандаа орохоор болсон байна.