ХУМС БУДАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
Аятайхан засаж, янзалсан хумстай гар ямагт сайхан харагддаг. Эмэгтэй хүнийг илэрхийлж байдаг бас нэгэн чухал зүйл нь яах аргагүй гар билээ. Зарим эрчүүд эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд гарыг нь хардаг гэж дуу нэгтэй батлан хэлдэг.
Нээрээ л хугарч, хагарсан хумс, халцарч хуучирсан хумсны будагтай гар ямар сайхан байх вэдээ.
Ингээд охид, бүсгүйчүүддээ хумсаа гэрийн нөхцөлд янзлахдаа анхаарах зүйлсийг зөвлөж байна.
Эмэгтэйчүүдийн ихэнх нь хумсаа ямар хэлбэрээр засвал өөрт нь сайхан харагддагийг мэдчисэн байдаг.
Хуурайдаж янзлаад ийм сойтгоор хумсны үйрмэг, үртсээ цэвэрлэх хэрэгтэй.
Учир нь үйрмэгийг цэвэрлэхгүй шууд будсанаас болж хумсны будаг удаан хатах, хурдан хуулрах, бүрзгэр арзгар харагдуулдаг.
Ингээд цэвэрлэснийхээ дараа base буюу суурь лакийг түрхэх хэрэгтэй. Энэ нь хумсыг хамгаалахаас гадна дараа нь хумсны будгийг арлигахад хялбар болгож өгдөг. Тод өнгийн лак эсвэл саатай лакийг арилгахад хэцүү байдаг бол доор нь суурь өнгөгүй лакийг түрхсэнээр асуудалгүй болно.
Таны маш дуртай лак чинь өтгөрчихөөд түрхэж болохгүй байна уу? дахиад авах гэхээр олдохгүй бас хаячихаж чадахгүй хадгалаад байгаа бол дараах аргыг туршаад үзээрэй.
Гарынхаа хоёр алганд хумсны лакаа үрж халааж байгаад ацетоноос бага зэргийг дусаана. Ингээд нь дээш доош нь сайтар хольсны дараа хөргөгчинд хийж 15 минут болгоорой.
Ер нь хумсны лакийг хөргөгчинд хадгалбал өтгөрдөггүй.
Хумсны лакны багс бас чухал нөлөөтэй гэдгийг та мэдэхүү? Нарийн, зөөлөн үстэй багстай бол будгийг таны хумсанд сайн тарааж өгнө. илүү толигор, гөлгөр болж хатдаг.