ICE TOP Бадгаа эх орон доо удахгүй ирнэ
Одоогоос хоёр жилийн өмнө Швед улсад "ICE TOP" хамтлагийн гишүүн С.Бат-Отгон хүн амины хэрэгт холбогдож, олныг цочроож байсан. Швед улсад мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тус улсын 19 настай залуугийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдоод байсан тэрээр саяхан шоронгоос суллагджээ. Анд нөхөд нь багагүй хугацаанд араас нь хөөцөлдсөний эцэст ийнхүү эх орондоо ирэх болоод байгаа юм. С.Бадгаад зориулж, "ICE TOP"-ынхон ч саяхан “Нөхөрлөл мандтугай” дууг зориулж, дурсан үгүйлж байсан билээ. Ийнхүү эх орондоо ирэх гэж байгаа түүнийг найз нөхөд, гэр бүлийнхэн нь хоног тоолон хүлээж байгаа юм.