Цөмийн дайн болно гэж анхаарууллаа
БНАСАУ-ын өчигдөр гаргасан мэдэгдэл олон улсын улс төр, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Синьхуа агентлаг энэ талаар “Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагийн 30-ны өдөр мэдээлснийг үзвэл, БНАСАУ-ын засгийн газар, улс төрийн нам ба эвслийн байгууллага мөн өдөр онцгой мэдэгдэл гаргаснаас үзвэл Өмнөд Хойд хоёр Солонгосын харилцаа дайны байдалд орж, хоёр Солонгосын хоорондох аливаа асуудлыг дайны үеийн байдлаар зохицуулно гэж зарлалаа. Уг мэдэгдэлд нь “Солонгосын хойгийн "Дайтахгүй, эвсэхгүй" гэх байдал нэгэнт дууслаа. Солонгосын хувьсгалт зэвсэгт хүчин цэрэг дайны үйл ажиллагаанд орсон нөхцөлд хоёр Солонгосын харилцаа автоматаар дайны байдалд шилжинэ. Солонгосын нэр хүнд болон бүрэн эрхэнд халдсан өнөөн хатгалаг явуулбал Солонгос ямар ч урьдчилсан мэдээ өгөхгүйгээр нэн даруй "физикийн үйл ажиллагаа" явуулж, эргэлзэх зүйлгүйгээр хариу барина. Америк болон Өмнөд Солонгосын зүгээс "Баруун тэнгисийн таван арал", цэргийн хуваарь шугамын ойр орчим болон бусад бүс нутагт Солонгосыг түрэмгийлэх цэргийн ажиллагаа хийвэл энэ нь хэсэг бүс нутгаар хязгаарлагдахгүй, бүх талын дайн болон цөмийн дайн болж өргөжинө” гэснийг онцолсон байна.
Category: МЭДЭЭЛЭЛ