Түвшинбаяр аварга эдгэрчээ.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпод оролцохдоо хөлөндөө гэмтэл авч, түүний өвдгөний чагтган холбоос нь тасарсан. Хэдийгээр Н.Түвшинбаяр аварга гэмтэлтэй хэдий ч Лондонгийн олимпод оролцож мөнгөн медаль хүртсэн билээ. Тиймээс энэ сарын эхээр хагалгаа хийлгэхээр АНУ-ыг зорьсон. Түүний хагалгаа амжилттай болж эх орондоо ирэн дугуй унаж яваа нь бидэнд сайхан санагдаж байна. Олимпийн аваргадаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Category: МЭДЭЭЛЭЛ