Топ модель Урнаагийн төрхөөр Солонгосийн эмнэлэгүүд үнэгүй сурталчилгаа хийж байна

Mngtv | 1:45 PM |

Монголын шинэ үеийн загварыг өнгө төрхийг илэрхийлэгч нэрийн хуудас болж яваа чадварлаг Топ модель Г.Уранцэцэгийг зөвхөн Монголдоо бус Азийн хэмжээнд яригдах модель гэдгийг гадныхан ч хэлдэг. Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэгчлэн тэрбээр сүүлийн үед гоо сайхандаа цуцашгүй зүтгэл тавин хувьсгал хийх болсон нь олны анхаарлыг ихээр татах болсон. Тэрчлэн, Топ модель бүсгүй Гоёл-2011 наадмын тайзнаа нэн шинэ дүр төрхтэйгөөр гарч ирсэн нь тус наадмыг тойрсон сонин хачнуудын нэг яах аргагүй байсан юм.Тэрбээр өмнө нь Ferfect-ийн Оюун эмчээр үйлчлүүлж байсан ч, ингэтлээ дүр төрх нь өөрчлөгдөж байгаагүй юм. Тэгвэл Г.Урнаа тийм их өөрчлөлтийг авчирсан хагалгааг Солонгос улсын Гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийлгэсэн юм байна. Сонирхолтой нь, Г.Урнаад хагалгаа хийсэн Солонгосын эмнэлэг “Монголын загварын тайзнаа гялалзсан залуу бүсгүйг танигдахгүй шахам болтол нь өөрчилсөн” тухайгаа эмнэлгийнхээ албан ёсны танилцуулга бүхий сэтгүүл дээр бичээд, хагалгаа хийлгэхээс өмнөх болон дараах зургийг нь зэрэгцүүлээд нийтлэчихсэн байдаг юм байна.Гол нь тэр танилцуулга нь жуулчдын автобус, томоохон үйлчилгээний төвүүд гэхчлэн Солонгосын хаа л бол хаана, хэнтэй л бол хэнтэй тааралддаг бөгөөд Урнаагийн тухай товч танилцуулсан хэсэгт “ийм гоё сайхан болж дүр төрхөө өөрчлөхийг хүсвэл манай эмнэлэгг хаадаарай гэсэн утга бүхий үгс биччихсэн байдгийг нүдээрээ үзсэн Монголчууд ярьж буй юм.Улмаар, Солонгосыг зорьсон цөөнгүй жуулчид тэрхүү сэтгүүлтэй танилцаж, Монголын модель бүсгүй нэг ёсондоо Азийн хэмжээний сурталчилгаанд үнэгүй тоглочихож буйг ч хэлж байна.




Category:

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.