Дуучин Баясгалан дахин хөл хүнд болжээ
Кёкүшюзан Т.Батбаяр дахин аав болох нь. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр хосууд маань гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү.Нийтийн дууны гүнж гэгдэх дуучин бүсгүй уран бүтээлээсээ түр хөндийрч, халамжит хань, сайн ээжийн үүргээ илүүтэй гүйцэтгэхийн тулд хүүхэд "бөөндөх"-өөр шийдээд байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон билээ. Ийнхүү төрийг түшилцэгч сүмочийн эхнэр Т.Баясгалан телевиз, эмнэлэг, ресторан, зочид буудал зэрэг олон салбарт хүч үзэж, даргын ажил хийхээс гадна хүүхэд төрүүлэх аянд морджээ.
Category: МЭДЭЭЛЭЛ