Дуучин Эгшиглэнгийн ихэр дүүс
Өвөрмөц хоолой, өнгө зүсээрээ рок поп урлагийн шинэ “од” болж чадсан дуучин Т.Эгшиглэн “B production”-аас өрх тусгаарласан билээ. Гэвч өдий болтол дорвитой уран бүтээл хийсэнгүй. Түүнчлэн фэнүүддээ амласан анхны цомгоо ч гаргаагүй сууна.Тайзнаа байтугай зурагтаар ч харах нь ховордсон тэрбээр хамгийн сүүлд “Mobi live” шоунд уригдаж, ая дуугаа өргөсөн. Т.Эгшиглэн энэ тоглолтод ихэр дүүс болох Т.Анударь, Т.Анужин хоёроо дагуулан ирсэн нь түүнийг ёстой л аврах шиг болсон.Учир нь дуучин Т.Эгшиглэн “100 хувь”, “Хоёр хоёрын тав” дуугаа дуулахдаа өнгө алдах, үгээ мартах зэргээр том алдаа гаргаж байсныг ихрүүд хоолой хийх явцдаа засч, залруулж байв. Энэ бүгд түүнийг уран бүтээлээсээ нэлээд хөндийрснийг харуулах шиг. Гэхдээ Т.Эгшиглэн энэ залхуу хойрго зангаа орхиж, тэсрэлт хийнэ хэмээн ярьж байна.
Category: PHOTO