Ундаа гэж юу вэ?
Иймээс шингэнээ нөхөх,шингэнээ зохицуулах нь амьдралын хэв шинжтэй нь маш нарийн холбоотой нэг ёсны цагын хувиар болчихжээ. Өглөөний цай,үдийн унд,оройн тараг,аарц гэх мэт. Тэгвэл ундаа гэж юу вэ? гэдгийг орчин үед авч үзэх юм бол ундаа нь сэрүүн төрлийн буюу хүйтэндүү, олон төрлийн амин дэм,жимс жимсгэнэ,өвс ногоо, цагаан идээний гаралтай,эрдэс давстай гэхчлэн ерөнхийдөө хүний хэрэгцээ шаардлагыг цөм багтаажээ. Бас дээр нь усныхаа идэвхжилээр гаазтай буюу гаазгүй гэсэн хоёр янзийн ундаа байна.
Гаазтай гэдэг нь манайхаар бол хийжүүлсэн ундааг хэлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд зах зээл дээр хийжүүлсэн ундаа хүмүүсийн сонирхлыг татаж зарим нь “Амьд ундаа”-ч гэж орчуулан ярих болжээ. Техник технологи улам төгс боловсронгуй болохын хэрээр эрүүл мэнд ,оюун санааг сэргээх чанарын ундаа улам л эрэлт хэрэгцээтэй болж хүн бүр ундааг цангаа тайлахаас гадна баяр баясгалан болгон хэрэглэхийг илүүд үздэг болжээ.Энэ хэрэгцээг үндэсний компани Coca-Cola үйлдвэр дэлхийтэй эн зэрэгцүүлэн Монголын залуучуудынхаа эрэлт хэрэгцээнд нийлүүлэхдээ соён гэгээрүүлэх, эерэгээр амьдрах,зөв сайхан хэрэглээг бүрэн дүүрэн хангаж, дэмжиж ажиллаж байна. Одоо ундааг ус гэхээсээ ундаа бол соёл, амралт, нөхөрлөл гэдэг талаас илүү тунгалагаар мэдэрч амтлан амьдарч эхлээд байна.
Category: МЭДЭЭЛЭЛ