Япончууд бол ногоон цайны мэргэжилтнүүд бөгөөд түүнд дурлагчид билээ. Японы хойд нутгийн Сизуока-д хамгийн сайн ногоон цайг тариалдаг байна. Тэнд ногоон цайны ургах төгс нөхцлийг бүрдүүлэх халаалт, исэлдүүлгийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг ажээ. Ийм технологиор боловсруулсан 100 грамм цай л гэхэд 50 долларын үнэтэй. Гэвч үнийн хувьд тогтвортой бус тул ихэвчлэн цайны тусгай дуудлага худалдааны үеэр зарагддаг байна. Ингээд ногоон цай уух үйл явцыг жилд нэг удаа бүхэл бүтэн баяр болгон тэмдэглэж, бясалгал ариуслын зан үйл болгосон Их Наран Улсын цайны ертөнцөөр аялцгаая.
Сизуока-ийнхан ерөнхийдөө цайгаар амьдралаа залгуулдаг. Энд үе үе үзэсгэлэн, наадмууд зохиогддож, Хятад, Тайланд болон бусад орноос авч ирсэн цайны сорьцуудыг толилуулдаг байна. Тус улсын цайны зах зээлд 1.3 тэрбум доллар буюу 40% ноогддог байна. Энэ жилийн хавар урин дулаахан болсноос үүдэн, Сизуока-гийн фермерүүд маш баялаг ургац хураахдаа бэлдэж байна.
Английн “motorbicycle – motorbike – bike” хэмээх үгнээс гаралтай байкерууд нь мотоциклийн шүтэн бишригчид, сонирхогчид байдаг билээ. Мотоцикл нь байкеруудын амьдралын нэгээхэн хэсэг болдог бөгөөд энэ нь энгийн мотоциклчдоос ялгарах гол онцлог нь болдог. 1950-аад оны үеэс анх АНУ-д байкерын хөдөлгөөн эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Европын орнуудад нэвтрэн оржээ. Байкерууд ихэнхидээ савхин хар хүрэм, савхин өмдтэй, урт үс, сахал гээд өвөрмөц дүр төрхөөрөө олны дундаас онцгойрон ялгардаг. Тэгвэл Хятадын байкеруудын дүр төрх ямар байдаг бол?...
1. Harley-Davidson мотоциклын түлшний сав. GARY CAMERON/REUTERS
2. Жил бүр Хятад улсад уламжлал болгон зохион байгуулдаг “Ралли Harley Davidson” шоуны оролцогчид. CARLOS BARRIA/REUTERS
3. “Harley Davidson”-ы эзэд амарч байна. CARLOS BARRIA/REUTERS
4. “Ралли Harley Davidson” шоуны оролцогч хосууд. CARLOS BARRIA/REUTERS
5. Harley Davidson мотоциклны эзэн утсаар ярьж байна. CARLOS BARRIA/REUTERS
6. Harley Davidson мотоцикл дээр сууж буй бүсгүй. CARLOS BARRIA/REUTERS
7. Harley Davidson-ы лого. CARLOS BARRIA/REUTERS
8. Harley Davidson мотоциклны байкерууд шоуны үеэр. CARLOS BARRIA/REUTERS
9. Harley Davidson унасан залуу. CARLOS BARRIA/REUTERS
10. Түнээлээр Harley Davidson унасан байкерууд явж байна. CARLOS BARRIA/REUTERS
11. Шоуны завсарлагааны үеэр. CARLOS BARRIA/REUTERS
12. “Ралли Harley Davidson” шоуны завсарлагааны үеэр бүжиглэж буй залуу. CARLOS BARRIA/REUTERS
13. Бөөндөө зураг авахуулахын тулд “поз” авцгаажээ. CARLOS BARRIA/REUTERS
14. Harley Davidson мотоциклны гэрэл зургийг дарж буй эмэгтэй. CARLOS BARRIA/REUTERS
15. “Ралли Harley Davidson” шоуны эмэгтэй оролцогч. CARLOS BARRIA/REUTERS
16. Harley Davidson унасан залуу. CARLOS BARRIA/REUTERS
17. Шоуны оролцогч хосууд. CARLOS BARRIA/REUTERS
18. Шоуны оролцогчид. CARLOS BARRIA/REUTERS
19. Завсарлага авжээ. CARLOS BARRIA/REUTERS
20. Harley Davidson-ы мотоциклыг сонирхож буй нутгийн иргэд. CARLOS BARRIA/REUTERS

Ер нь ямар ч хүн ажил болон хувийн амьдралаа хаана ч байсан ялгах хэрэгтэй. Харин та ажил дээрэ доорхи алдаануудыг хэзээ ч гаргаж болохгүй бөгөөд энэ алдаануудыг гаргасан тохиолдолд таны нэр хүнд унаж, ажлаасаа ч халагдаж болох юм. Тиймээс анхааралтай уншиж эдгээр алдаануудыг гаргахгүй байхыг хичээгээрэй.
1. Наргиа
2. Уйлах
3. Соёлгүй яриа
4. Хэрүүл
5. Сээтэн хаях
6. Толгойгоо маажих
7. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах
8. Нүд рүү нь харж ярихаас эмээх
9. Хэрэггүй зүйл ярих
10. Байн байн инээх, хэт чанга ярих
1. Наргиа
Тоглоом тоотойн дээр гэсэн үг байдаг шүү дээ. Ажил дээрээ ямар нэгэн болхи бүдүүлэг тоглоом, шоглоом хийх нь өөрийнхөө байгаа орчныг мэдрээгүй хэрэг болно. Гэхдээ удирдлагуудын 61 хувь нь хамт олныхоо сэтгэл зүйн байдалд эерэгээр нөлөөлдөг хүмүүст дуртай байдаг байна.
2. Уйлах
Удирдлагуудын 59 хувь нь эмэгтэй хүн ажил дээрээ уйлж байвал таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэсэн бол 63 хувь нь энэ нулимс нь хэн нэгэнд маш их загнуулснаас болж гарчээ хэмээн ойлгодог аж. Та ажил дээрээ сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх хэрэгтэй.
3. Соёлгүй яриа
Албан тушаал ахих зорилготой, өөрийгөө үнэлүүлэхийг хүсэж байвал та зөв, ухаалаг яриатай байх хэрэгтэй. Харин соёлгүй яриа нь таны тушаал ахих боломжийг шууд хаах нь байна. Нэгэн IT-менежер хэлэхдээ: "Зарим нэг захирлуудыг харахад ихэд ухаалаг, боловсролтой мэт харагддаг боловч харьцсаны дараа тэдний хэн болох нь танигддаг" -гэжээ.
4. Хэрүүл
Ер нь ажил дээр хэрүүл хийхийг эрс хориглодог. Энэ нь тухайн хүний муухай харагдуулдаг төдийгүй мэргэжлийн бус байдлыг илтгэх болно. Тиймээс аль болохоор бусадтай эелдэг хэлэх гэсэн зүйлээ тайван, хэрүүлгүйгээр ойлгуулах нь чухал.
5. Сээтэн хаях
Зарим хүмүүс ажил дээрээ сээтэн хаях нь энгийн үзэгдэл хэмээн ойлгодог. Харин ихэнхи байгууллагын удирдлагууд үзэхдээ ажил дээрээ сээтэн хаях нь тухайн хүний нэр хүндэд муугаар нөлөөлдөг хэмээн үзжээ. Зүгээр сээтэн хаях төдий л болоход ажилчид таныг буруугаар ойлгох вий.
6. Толгойгоо маажих
Энэ нь таагүй төдийгүй, бусдыг таниас хөндийрүүлэх болно. Мөн үүнээс гадна ямар нэг уулзалт хэлэлцээрийн үеэр хувцсаа байн байн засах, хуруу гараа оролдох нь тухайн хүн өөртөө итгэлгүй эсвэл анхааралгүй байгаагийн шинж болдог аж.
7. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах
Эрэгтэй оффисын ажилтангуудын 72 хувь нь бүсгүйчүүдэд тэдний нүүр, арьс өнгөний талаар ямар нэгэн зүйл хэлдэг байна. Ийм тохиолдолд тухайн хүний сэтгэн бодох чадвар, соёлгүй байдлыг харуулж байгаа юм.
8. Нүд рүү нь харж ярихаас эмээх
Ер нь хүний нүд рүү нь харж ярихгүй байгаа нь ярилцаж буй хүмүүсийн нэг нь худлаа ярьж байгаа эсвэл ямар нэг юм нууж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Ийм байдал нь ажил хэргийн уулзалтын үеэр илэрвэл та тухайн хүний яриа танд огт сонирхолгүй байна гэсэн санааг илэрхийлнэ.
9. Хэрэггүй зүйл ярих
Хэрвээ тухайн хүн хэлэх гэж байгаа зүйлээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй байгаа бол орчин тойрныхон чинь чамайг тухайн нөхцөл байдлыг хянаж чадахгүй байна хэмээн үзэх болно. "Bank of Americа" -ийн хуучин захирал Салли Кроучек хэлэхдээ: "Эмэгтэйчүүд маш их ярих дуртай байдаг бөгөөд тэднийг зогсооно гэдэг маш хэцүү" -гэжээ.
10. Байн байн инээх, хэт чанга ярих
Албан байгууллагад ярих хоолойны хэлбэр гэж байдаг бөгөөд хэт чанга дуугарах, байн байн инээх нь орчин тойрны хүмүүст нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Судлаачдын олж мэдсэнээр гэнэт хэт чанга дуугарах нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдалтай холбоотой байдаг гэнэ.
Дуу хөгжмийн шилдгүүдийг нэгэн дор цуглуулдаг “Billboard Music Awards 2013” Лас-Вегас хотноо боллоо. Трэйси Морганы хөтөлсөн энэ удаагийн наадам 30 гаруй номинациар шилдгүүдээ тодруулснаас дуучин Тейллор Свифт, Жастин Бибер, Рианна, “One Direction”, “Maroon 5”, Мадонна, Ники Минаж нарын дэлхийн хөгжим сонирхогчдын танил одод гол номинацийн эзнээр тодорсон байна. Энэ удаагийн наадамд Өмнөд Солонгосын рэппэр PSY тэргүүтэй Азийн уран бүтээлчид мөн өрсөлдсөнөөрөө онцлог болжээ. Ингээд Наадмын гол гол номинацциудыг танилцуулъя:
Шилдэг эмэгтэй дуучин - Тейллор Свифт
Шилдэг “Digital Songs” дуучин – Тейллор Свифт
Шилдэг “Duo” хамтлаг - One Direction
Шилдэг “Radio Songs” дуучин - Рианна
Шилдэг аялан тоглолт хийсэн дуучин - Мадонна
Шилдэг “Social” дуучин - Жастин Бибер
Шилдэг поп уран бүтээлч - One Direction
Шилдэг “R&B” дуучин - Рианна
Шилдэг рэп дуучин - Ники Минаж
Шилдэг каунтри дуучин -Тейллор Свифт
Шилдэг “Dance” дуучин - Мадонна
Шилдэг поп цомог - Адель, “21”
Шилдэг “R&B” цомог - Рианна “Unapologetic” тус тус шилдгээр тодорчээ.
Саяхнаас цоо шинэ нэгэн бүлгэм үүссэн бөгөөд эдгээр бүлгэмийнхэн хэзээ ч тамхи татахаа болихгүй гэнэ. Энэ бүлгэмийнхнийг "Вейпер"-ууд буюу Электрон тамхи татагчид гэдэг аж. Тэд энэ арга замаар энгийн тамхины хэрэглээг багагсах зорилготой байгаа бөгөөд электрон тамхи нь энгийн тамхинаас хамаагүй хор багатай байдаг байна. Энэ шинэ бүлгэмийнхэн өөрсдийн гэсэн өвөрмөц электрон тамхины бүтэцтэй болжээ. Үүнээс гадна тэд энэ тамхиндаа мөнгийг харамгүй зарцуулдаг аж.
1. "Электрон тамхи татсанаар танд илүү сайхан мэдрэмж төрөх болно" -хэмээн нэгэн электрон тамхины сайтан дээр бичээтэй байдаг.
2. "Энэ бол гоёл чимэглэл мэт таатай зүйл"
3. Саяхан вейперуудын уулзалт болсон бөгөөд энэ уулзалтын үеэр энгийн тамхи хэрэглэхийг хориглосон байна.
4. Вейперууд ч гэсэн шинэлэг технологид дуртай учир тэдний электрон тамхи хүртэл өвөрмөц загвар, хэлбэр маягтай.
5. Вейперууд зөвхөн өөртөө зориулсан цорын ганц өвөрмөц электрон тамхитай байхыг илүүд үздэг.
6. Үүнээс болоод маш их хэмжээний электрон тамхины компаниуд үүсчээ.
7. Хэрвээ та жинхэнэ вейпер болохыг хүсэж байвал заавал өөрийн гэсэн өвөрмөц тамхитай л болох ёстой.
8. Электрон тамхи үндсэн 5 бүрэлдэхүүнтэй - гэр, соруул, аккулятор, халаагч болон шингэн хадгалагч сав орно.
10. Нью-Йоркт вейперчүүдийн уулзалт болсон бөгөөд энэ уулзалтаас харахад электрон тамхи нь яг л автомат секс тоглоом мэт харагдаж байна.
12. Харин вейперүүд электрон тамхинд байгаа химийн бодисууд нь энгийн тамхинд байгаа бодисуудаас хэд дахин аюулгүй хэмээн үзсэн байна. Мөн электрон тамхи нь тамхинаас гарахад тусалдаг гэнэ.

9. Шингэний найрлаганд пропиленгликол болон ногооны глицерин багтдаг. Пропиленгликоль нь бүхий л хөлдөөгч бодисонд агуулагдсан байдаг бөгөөд АНУ-д хоолны аюулгүй консервант хэмээн тооцдог байна. Харин глицеринийг чихэрлэг амт нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг. Тиймээс электрон тамхинд никотин болон амт, үнэр оруулагчийг нэмж уурыг нь амттай болгодог байна.
10. Нью-Йоркт вейперчүүдийн уулзалт болсон бөгөөд энэ уулзалтаас харахад электрон тамхи нь яг л автомат секс тоглоом мэт харагдаж байна.
11. Ихэнхи нь л том, урт металл цилиндрүүд. Харин өнгө болон загварын хувьд сонголт сайтай тул хүссэнээ сонгож болно. АНУ-д электрон тамхи сурталчилахыг хориглосон байдаг байна. Эм болон хүнсэнд хяналт тавигчид үнэргүй утааг сорсон ч энэ нь тамхи татаж байгаа гэсэн үг хэмээн тодорхойлжээ.
12. Харин вейперүүд электрон тамхинд байгаа химийн бодисууд нь энгийн тамхинд байгаа бодисуудаас хэд дахин аюулгүй хэмээн үзсэн байна. Мөн электрон тамхи нь тамхинаас гарахад тусалдаг гэнэ.