ХАМАГ МОНГОЛЫН СОНИРХОЛТОЙ ЗУРАГНУУД

Mngtv | 10:10 PM |

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан  “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголын дуучдыг нэгтгэсэн томоохон хэмжээний тоглолтоо өнгөрөгч баасан, бямба гарагт хийсэн юм. “Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой” хэмээн ярьсан дуучин С.Жавхлан тоглолтдоо ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучдыг урьсан билээ. Их эзэн Чингисийн үр сад хэмээн омогшдог талын Монголчууд ийнхүү нэгэн үдэш  үзэгчидтэйгээ хамт дуулж хуурдсан бөгөөд Монголоо гэх омогшил хэн бүхний зүрхэнд бадарсан нь лавтай биз ээ.


 
























Category:

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.