"БАНШ" БАТАА ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ

Mngtv | 7:47 PM |

"Х түц" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Б.Баттөмөр буюу Батаа хамгийн анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллаж байжээ. Харин дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан гэнэ.
Хошин урлагт өөрийгөө таниулсан Батаа удалгүй хамтлагаасаа өрх тусгаарлаж найзуудын хамт "Мөрөөдлийн театр"-ыг байгуулсан нь харин ч нүдээ олсон гэлтэй. Сүүлийн үеийн телевизийн реклам, кино жүжгийн хамгийн эрэлттэй жүжигчин болсон. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийсэн "Тавилан 2" уран сайхны киноны нээлтэд хүрэлцэн ирсэн юм. “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал" зэрэг олон кино, жүжигт тоглож, тоглосон дүр бүхэн нь үзэгчдэд хүрсэн "Банш" Батаатай залуучууд зургаа авхуулж, гарын үсгийг нь авч байсан нь тэр өдрийн хамгийн эрэлттэй жүжигчин байсан юм.



Category:

Хэрэглэгч та ! :
Кино үзэхээсээ өмнө мэдээний хажууд гарж байгаа зар дээр дарж сайт-аа дэмжээрэй 1 даралт 1 сэкүнд шаардана шүү дээ :) Баярлалаа.